Шилжин явах цомын "Зуун билэг цом-2022" тэмцээн явагдлаа

Хөл хорионы улмаас хоёр жил завсарлаад байсан Жолоодлогот загварын шилжин явах цомын "Зуун билэг цом-2022" тэмцээн насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүд гэсэн гурван дэд ангиллаар 2022 оны 9-р сарын 10-ны бямба гаригт ҮЦХ дэх MASA кордодром дээр амжилттай явагдаж аваргууддаа тодрууллаа.

Насанд хүрэгчдийн дэд ангилалд ШУТИС-ийн III курсын оюутан З.Чингис;

Өсвөр үеийн дэд ангилалд Батлан хамгаалахын лицей сургуулийн XII ангийн оюутан Т.Ариунтөгс;

Эмэгтэйчүүдийн дэд ангилалд Нийслэлийн 5-р сургуулийн VIII ангийн сурагч З.Номударь нар тэргүүллээ.

Тус тэмцээнийг кембрижийн хөтөлбөртэй, олон улсын "Шинэ зуун билэг" сургууль дөрөв дэх жилдээ зохион байгуулж, ивээн тэтгэж байна.