Жолоодлогот загварын улсын шигшээ багийн эмэгтэй тамирчныг шалгаруулах сорил тэмцээн явагдлаа

Польш улсад зохиогдох 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Жолоодлогот Уран нислэгийн F2B ангилалд эх орноо төлөөлж оролцох эмэгтэй тамирчныг шалгаруулах сорил тэмцээн 5-р сарын 7-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Төв аймгийн тамирчин Н.Номин 613 оноогоор тэргүүлэн Монгол Улсын шигшээ багийн эмэгтэй тамирчнаар шалгарсан бол Улаанбаатар хотын 5-р сургуулийн тамирчин З.Номударь 454 оноогоор удаах байранд шалгарч Дэлхийн цомын "Варшав кап" тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тамирчдад эх орныхоо нэрийг дэлхийд мандуулах ерөөл өргөе!